

Крипто ертөнцийн боломжийг шимтгэлгүйгээр нээ

2021
Бидний аялал эхэлсэн он
4+ Их наяд
2022 оноос хойш хийгдсэн нийт Спот арилжааны дүн
70+ Мянга
Дэлхий даяарх хэрэглэгчид
Бидний зорилго
Бид байршил, нийгэм, эдийн засгийн нөхцөлөөс үл хамааран хүн бүрт блокчэйнд суурилсан хөрөнгийн зах зээлд оролцох тэгш боломжийг бүрдүүлэхийг зорьдог. Энэ хүрээнд виртуал хөрөнгийн хөрөнгө оруулалтыг илүү хүртээмжтэй болгож, найдвартай, аюулгүй, хэрэглэхэд хялбар, бага шимтгэлтэй дижитал платформыг хөгжүүлэн дэлхийн санхүүгийн зах зээлд чөлөөтэй оролцох боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.
Яагаад X-Meta гэж?
Хөрвөх чадвар, бага шимтгэл
Дэлхийн хамгийн том хөрвөх чадварын сантай холбогдсон дэд бүтцээр дамжуулан хэрэглэгчдэдээ хамгийн бага шимтгэл, хурдан бөгөөд найдвартай гүйцэтгэлтэй арилжааны орчныг бүрдүүлэхийг зорьдог.
Баг, хамт олон
Бидний хамгийн үнэт хөрөнгө бол хамт олон. Ур чадвар, хичээл зүтгэлийг эрхэмлэхийн зэрэгцээ харилцан хүндлэл, итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилсан соёлыг төлөвшүүлэн урт хугацааны үнэ цэнийг бүтээдэг.
Шинэ санаачилга
Бид тасралтгүй суралцаж, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг дэмжин өөрчлөлтийг манлайлж, хэрэглэгчдэд бодит үнэ цэнэ бий болгох шийдлүүдийг хөгжүүлдэг.
Технологи
Бид дэвшилтэт, хэрэглэгч төвтэй технологийн шийдлүүдийг хөгжүүлэн аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй дижитал санхүүгийн үйлчилгээг хүргэхийг зорьдог.

