Бидэнтэй хамтар
X-Meta нь Монголын тэргүүлэгч крипто бирж. Бид авьяаслаг, шинэлэг сэтгэлгээтэй хүмүүсийг багтаа нэгдэхийг урьж байна.
X-Meta-д ажиллахын давуу тал
Өсөж буй финтек, крипто салбарт ажиллах боломж
X-Meta-д та крипто, блокчэйн, финтек технологид суурилсан бодит бүтээгдэхүүн дээр ажиллаж, Монголын дижитал санхүүгийн ирээдүйд хувь нэмэрээ оруулах боломжтой.
Уян хатан цагийн хуваарь
Бид ажил, амьдралын тэнцвэрийг дэмжиж, багийн бүтээмжийг нэмэгдүүлэх уян хатан ажлын орчныг бүрдүүлэхийг зорьдог.
Өрсөлдөхүйц цалин, урамшуулал
Бид ажилтнуудынхаа ур чадвар, туршлага, гүйцэтгэлийг үнэлж, зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшууллын нөхцөл санал болгодог.
Суралцаж, хөгжих боломж
X-Meta-д та шинэ технологи, бодит төслүүд дээр ажиллаж, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжтой. Бид багийн гишүүн бүрийн суралцаж, өсөх орчныг дэмждэг.
Ижил тэгш боломж
Бид ажилтан бүрийг ур чадвар, хандлага, гүйцэтгэлээр нь үнэлж, өсөж хөгжих ижил тэгш боломжийг бүрдүүлэхийг зорьдог. X-Meta-д хүн бүр өөрийн оролцоогоор үнэ цэн бүтээх боломжтой.
Найрсаг хамт олон, нээлттэй соёл
Бид хамтын ажиллагаа, санаачилга, харилцан хүндлэлийг эрхэмлэдэг нээлттэй ажлын орчныг бүрдүүлэхийг зорьдог. X-Meta-д таны санал, оролцоо, шинэ санаа бүр үнэ цэнтэй.